Сэтгэлзүйн үйлчилгээ нь дэлхий даяар өндөр үнэтэй байдаг бөгөөд манай Монгол гэх мэт хөгжингүй орнуудад хүн болгон худалдан авах чадамжгүй байдаг. Энэ нөхцөл байдлаас болоод хүмүүс эрүүл бус зан авир гаргаж, зүй бус бодол санаанд өртөж өвдөж шаналж байдаг. Энэ бүхэн нь эцэстээ хүүхдүүдийн сэтгэл санаанд мөн нөлөөлдөг. Үүнийг шийдэхийн тулд Ц.Амгалан нь Гоодаль платформыг байгуулж, дөчөөс дээш насны ээжүүдэд онлайнаар боломжийн үнээр сэтгэлзүйн үйлчилгээг авах боломжийг олгож байна.